 БИДНИЙ
ТУХАЙ
|
|
|
|
|
|
|
КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА
Эрхэм зорилго:
Бид үйлчлүүлэгчийнхээ байнгын түнш нь байж шинэлэг хэрэгцээнд нь тохирсон, чанартай барааг цогцоор нь хурдтай хангаж, сэтгэл ханамжийг өндөрт байлгасан салбартаа тэргүүлэгч компани байна.
Бидний тухай:
“Далайдорж” ХХК байгуулан “ABC Computer shop” нэртэй дэлгүүр нээж ажил үйлчилгээ явуулж байна. Бид хэрэглэгчиддээ цогц үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг.
Компьютерийн тоног төхөөрөмж, эд анги, дагалдах хэрэгслийг Сингапур, Гонконг, Тайвань, БНХАУ, Швед-с импортоор оруулж ирдэг бөгөөд Солонгос, Гонконг, БНХАУ дахь салбар үйлдвэрээс дэлхийд алдартай DELL, ACER, Toshiba, NEC, Sony, IBM, брэндийнн NOTEBOOK компьютерийн төрөлжсөн худалдааг амжилттай зохион байгуулан явуулж байна.
Компьютерийн борлуулагч компаниуд Улаанбаатар болон орон нутагт манай гэрээт борлуулагч диллэр маягаар ажилладаг бөгөөд бид тэдэнд боломжийн үнэ, баталгаат хугацааг санал болгодог.
Манай компани нь зарлагдсан тендер шалгаруулалтуудад удаа дараа амжилттай оролцож, зохих гэрээ хэлэлцээрүүдийг өндөр түвшинд биелүүлсэн болно. Манай компани нь мөн албан байгууллагын Компьютер, электрон төхөөрөмжүүдийг /хувилагч, факс, дотоод холбооны төхөөрөмжүүд г.м/ Монголын зах зээлд нийлүүлж худалдан авагчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүйгээр ажиллаж байна.
Манай компанийн байнгын болон гэрээт үйлчлүүлэгчдэд дараах нөхцөл боломжуудыг санал болгож байна.
- Үнийн хямдрал
- Байнгын сервис үйлчилгээ (баталгаат, гэрээт)
- Захиалга болон төлбөрийн уян хатан байдал
- Захиалга, сервис, хүргэж суурилуулах ажлыг хариуцсан тусгай хүн
- Тээвэрлэх, сургалт
- Бусад
|
| | |
|
|
|
|